Төлбөрөө яаж шалгах вэ?

Зурагтаар төлбөрийн үлдэгдэлээ яаж шалгах вэ?

SKYMEDIA 3.0 буюу шинэ систем бол
• Menu->Цахим салбар->Төлбөр тооцоо

Хуучин систем бол
• Menu-> Цахим салбар->Төлбөр тооцоо->Нэхэмжлэх

skytel.mn сайтаар төлбөрийн үлдэгдэлээ яаж шалгах вэ?

  • Сайт руу хандаж орон баруун дээд хэсэгт байрлах нэвтрэх руу орж Скаймедиа дээр дарна
  • Гэрээний дугаар болон гэрээ байгуулахад өгөгдсөн нууц үгийг оруулна.
  • Нэвтэрч ороод Төлбөрийн задаргаа дээр дарж төлбөрийн мэдээлэл авна.

Chatbot-с төлбөрийн үлдэгдэлээ яаж шалгах вэ?

  1. SKYmedia фэйсбүүк хуудсанд нэвтрэн мессенжер хэсэгт дарна.
  2. Үндсэн цэсэээс Log in-г сонгоно уу.
  3. Төлбөр тооцоог сонгоно уу.
  4. Төлбөрийн үлдэгдэл цэс сонгоод төлбөрийн мэдээллээ шалгаж болно.

Мессэжээр төлбөрийн үлдэгдэлээ яаж шалгах вэ?
Админ дугаар нь Скайтел бол 1520/үнэгүй/, Бусад операторын дугаар бол 131520 дугаарт гэрээний дугаараа бичин илгээнэ.

Киоск-р төлбөрийн үлдэгдэлээ яаж шалгах вэ?

  1. Скаймедиаг сонгож нэхэмжлэх авах цэс рүү орно.
  2. Скаймедиа гэрээний дугаараа оруулан хайж РД болон хурууны хээ уншуулж төлбөрийн мэдээлэл харагдана.

Санамж:

  • Төлбөрөө банкны үйлчилгээ ашиглан шилжүүлэхдээ заавал гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичээрэй
  • Гэрээний дугаараа буруу оруулсан тохиолдолд төлбөр төлөгдөхгүй бөгөөд гүйлгээ алдаа заана.
  • Алдаатай гүйлгээ ажлын 1-5 хоногт шийдэгддэг тул гэрээний дугаараа сайтар шалган төлөх шаардлагатай
  • Өмнөх сарын хэрэглээний төлбөрийн нэхэмжлэх сар бүрийн 8-ны өдөр админ дугаарт нь мессэжээр очдог бөгөөд 8-22-ны хооронд багтаан төлбөрөө төлөх боломжтой
  • 3000₮-с дээш үлдэгдэлтэй бол үйлчилгээ нээгдэхгүй