Гэрээт борлуулагч дотроо 4 төрөл байдаг

Б гэрээт борлуулагч


  • СКАЙтел компаниас урьдчилсан төлбөрт үйлчилгээний нэгжийн карт, Data карт, 4G LTE карт, Smart/Олон Улс/, IP76-н цаасан картын худалдан авалтыг хөнгөлөлттэй үнээр худалдан авч тогтоосон үнээр худалдан борлуулах хувь хүн албан байгууллагыг хэлнэ.

Б гэрээт болохыг хүсвэл ямар салбарт хандах вэ?

  • Та Б гэрээт борлуулагчаар бүртгүүлэхийг хүсвэл манай аль ч салбарт Цахим үнэмлэхээ аваад ирэхэд л болно. Таныг ирэхэд бид хамтран ажиллах гэрээ хийж, үйлчилгээний нөхцөл болон зааврыг өгч ажиллах болно

Скайдилер

  • СКАЙдилер үйлчилгээ нь Скайтел компаниас биет бус картыг хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийж, эцсийн хэрэглэгч нарт тогтоосон үнээр борлуулалт хийх үйлчилгээг хэлнэ.

Скайдилер-н нэгж борлуулах суваг нь 4 төрөл байдаг

  1. USSD /*159# /
  2. Sky dealer APP
  3. Sim дээр суулгасан UTK цэс
  4. Facebook Messenger 2,0

Скайдилер болохыг хүсвэл юу шаардагдах вэ?

  • СКАЙдилерт бүртгүүлэх СКАЙтелийн дугаартай байх /уг дугаар нь хэрэглэгчийн нэр дээр байх ёстой бөгөөд цаашид бүртгүүлсэн дугаарыг өөрчлөх боломжгүйг анхаарна уу/.

Сервис диллер

  • Сервис диллер гэдэг нь ХААН БАНКНЫ S900 ПОС машин ашиглан СКАЙТЕЛ –н бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах, давуу эрхтэй дилерийг хэлнэ.

Сервис дилер шинээр бүртгүүлэхэд шалгуур бий юу?

  • Хэрэглэгч та эхлээд Хаан банканд хандах ба банкнаас танай Дэлгүүр, Супермаркет г.м байгууллагын дундаж орлогыг хянаж, тавьсан шалгуурыг хангаж байгаа эсэхийг шалгадаг. Шалгуур хангасан тохиолдолд ПОС машиныг олгодог ба харин Скайтел компанийн зүгээс нэмэлтээр ямар нэгэн шалгуур тавьдаггүй.

Сервис дилер шинээр бүртгүүлэхэд аль ч салбарт хандаж болох уу?

  • ОН болон УБ –н зөвхөн үндсэн салбарт хандан гэрээгээ байгуулж сервис дилер болох боломжтой.

Шинээр Сервис дилер болохдоо :

  • Скайтелийн үйлчилгээний үндсэн салбарт ирж Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулна
  • Хаан банканд Пос төхөөрөмж авах хүсэлтээ гаргах /пос төхөөрөмжтэй бол Скайтелийн цэс суулгах хүсэлтээ гаргах/.

  • Анхаарах зүйл:

    Банк хянаад, шалгуур хангаагүй бол татгалзах боломжтой


    Ezpay дилер

    • Ezpay дилер гэдэг нь Голомт банкны ПОС машин ашиглан СКАЙТЕЛ –н бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах, давуу эрхтэй дилерийг хэлнэ .

    Ezpay дилер шинээр бүртгүүлэхэд шалгуур бий юу?

    • Ямар нэгэн шалгуур байхгүй.

    Ezpay дилер шинээр бүртгүүлэхэд аль ч салбарт хандаж болох уу?

    • ОН болон УБ –н зөвхөн үндсэн салбарт хандан гэрээгээ байгуулж Ezpay дилер болох боломжтой.

    Шинээр EZPAY дилер болохдоо :

    • Скайтелийн үйлчилгээний үндсэн салбарт ирж Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулна.
    • Голомт банканд Ezpay пос-ын төхөөрөмж авах хүсэлтээ гаргах /пос төхөөрөмжтэй бол Скайтелийн цэс суулгах хүсэлтээ гаргах/.