eSim-н шинэ дугаар авахдаа www.skytel.mn вэбсайт руу орж "шинэ дугаар" цэсээс дугаараа сонгоорой. Утас нь eSIM дэмжих боломжтой байвал багцаа сонгож төлбөрөө төлөөд бүртгэлээ оруулах хэсгээс сонголтоо хийнэ. Дараа нь и-мэйлдээ ирсэн QR кодоо зааврын дагуу уншуулна.