Та өөрийн дугаараа eSIM болгох болон eSIM дээр шинэ дугаар авах бол ЭНД дарж захиалан авах боломжтой.
- Та Skytel.mn -рүү өөрийн эрхээрээ нэвтэрч орно.
- Дэлгэцийн баруун дээд буланд байрлах доош заасан сум дээр дарж eSIM-д шилжүүлэх цэс дээр дарна.
- ДАН иргэний бүртгэлийн системд нэвтэрнэ.
- Өөрийн ашиглах төхөөрөмжөө сонгоно.
- Өөрийн дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулна.
- Өөрийн мэйл хаяг болон дугаараа оруулаад eSIM-ний төлбөр болох 5000₮-г төлөх сувгаа сонгоно.
- Гэрээний нөхцөлтэй уншиж танилцаад.
- Төлбөрөө төлнө.
- Таны бүртгүүлсэн мэйл хаягаар таны eSIM-ний QR код илгээгдэнэ.
- Та өөрийн утасны датагаа асаах болон wifi-д холбогдож байгаад QR кодоо уншуулж дугаараа eSIM-д шилжүүлнэ.
Зөвлөгөө
Таны утас eSIM дэмждэг эсэхийг шалгасны дараа худалдан авалт хийнэ үү.