Шинэ хэрэглэгчийн урамшуулал

2023-02-15 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 1 жилийн турш сар бүр 22GB дата аваарай эсвэл эхний 3 сарын суурь хураамжаа 50% хөнгөлүүлээрэй. Урамшууллаас сонгож идэвхжүүлэх боломжтой.

Дараа төлбөрт шинэ дугаар барьцаа төлбөргүй 

Дараа төлбөрт МОНГОЛдоо 6.0 болон InLive үйлчилгээнээс хүссэн багцаа сонгоод шинэ дугаараа бүртгэлийн хураамж, барьцаа төлбөргүй аваарай. 

  • МОНГОЛдоо 6.0 үйлчилгээний багцын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай. 
  • Залуусын дараа төлбөрт InLive үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай. 
  • Мөн eSIM-ээр шинэ дугаар үүсгэн урамшууллаа авах боломжтой.*

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч бүрд 1000GB дата 

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 30 хоногт ашиглах 1000GB дата + 11 сарын турш сар бүр ашиглах 10GB дата бэлгэнд аваарай.