“Соотон” цагаан сарын аппликейшн урамшуулал

2023-01-23 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Скайтелийн хэрэглэгч та дата багц авалт, сард нэг удаа 5’000₮ дээш төлбөр төлөлт бүртээ урамшууллын эрх цуглуулан, цуглуулсан эрхээрээ SKYtel аппликейшн, SKYtel.mn веб хуудсанд нэвтрэн орж “Соотон” тоглоомыг тоглон 6 үеийн турш бэлэг хожоорой. Тоглоомын үе тус бүрд дараах бэлгүүд хүлээж байна.

Дараа төлбөрт хэрэглэгч оролцох нөхцөл:

  • Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод урамшуулалд оролцох хоёр эрхтэй болно.
  • Сард нэг удаа 5’000₮-с дээш бүтэн төлбөр төлөлт хийхэд урамшуулалд оролцох 2 эрхтэй болно.
  • Дата багц авах бүрд урамшуулалд оролцох 1-2 эрхтэй болно.

Урьдчилсан төлбөрт хэрэглэгч оролцох нөхцөл:

  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болоод урамшуулалд оролцох нэг эрхтэй болно.
  • Дата багц авалт бүрд багцаас хамааран урамшуулалд оролцох 1 эсвэл 2 эрхтэй болно.

“Соотон” цагаан сарын аппликейшн урамшуулал нь 2023 оны 1 сарын 20-ноос 2023 оны 2 сарын 28-ныг дуустал үргэлжлэх ба энэ хугацаанд та урамшууллын эрхээрээ SKYtel аппликейшн болон www.SKYtel.mn хуудсанд нэвтрэн тоглоом тоглож бэлгийн эзэн болоорой.