04 03/2024
...
Дараа төлбөрт үйлчилгээний МОНГОЛдоо багцын хэрэглэгчид DATA SHARE /Дата шэйр/ үйлчилгээг ашиглан датагаа СКАЙтелийн 3 хүртэлх дугаарт хуваалцан ашиглах боломжтой боллоо.
Цахим ертөнцөөр алба, амины бүхий л ажлаа амжуулдаг болсон энэ цаг үед дата ашиглах нь та бидний хувьд яриа, мессежээс ч дутахгүй амин чухал хэрэглээ болжээ. Та МОНГОЛдоо багцын хэрэглэгч болсноор дата эрхээ хайртай, дотны хүмүүстэйгээ хуваалцаж, нэг талаар бусдад хэрэгтэй зүйлээр нь туслан урамшуулах нөгөө талаар өөрийн хэрэглэж, амждаггүй дата үлдэгдлээ бүрэн ашиглах боломжтой болж байгаа юм.
Жишээлбэл, та сар бүр 4GB дата ашиглах эрхтэй МОНГОЛдоо 40 багцын хэрэглэгч хэдий ч таны сарын дундаж дата хэрэглээ 3GB байж болох юм. Тэгвэл та сар бүр танд үлддэг 1GB датагаа гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцаарай.
Дата хэрхэн хуваалцах вэ?
.png)
Санамж:
04 03/2024
...
05 02/2024
...
16 01/2024
...